БАЯН-ӨЛГИЙ: Энэ хавар 1334 га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-16 17:19:37

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тариаланчид энэ хавар 1334 га талбайд тариалалт хийнэ гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


Үүнээс 271 га талбайд төмс, 163 га талбайд хүнсний ногоо, 120 га талбайд жимс жимсгэнэ, 780 га талбайд малын тэжээл тарина.


Тариалалт хийх талбай нь өнгөрсөн оныхоос 56 га-гаар бага бөгөөд 2706 тонн төмс, 1665 тонн хүнсний ногоо, 80 тонн жимс жимсгэнэ, 1950 тонн малын тэжээл, нийт 6401 тонн ургац хураан авахаар төлөвлөж байна.


Тус аймгийн тариаланчид өнгөрсөн онд 1390 га-д тариалалт хийж, аймгийн төмсний хэрэгцээний 90, хүнсний ногооны 20 орчим хувийг дотооддоо хангасан юм. 

Связанные новости