“Их талын мөр" үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2018-04-06 10:57:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх Оросын язгуур урлаг, ардын урлалын музейн танхимд энэ сарын 3-нд ОХУ, Казах Улсын Соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Соёлын яам, Казах Улсын Соёл урлаг, спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа Казах Улсын Үндэсний музейн сан хөмрөгөөс дэлгэн үзүүлж байгаа “Их талын үргэлжлэл. Гоёл чимэглэлийн урлагийн гайхамшигууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
 
Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-д суугаа  Казах, Монгол, Киргиз Улсын ЭСЯ-ны ажилтнууд, урлаг, соёл, түүх судлаачид, ОХУ-ын Москва хотноо ажиллаж, амьдарч байгаа тус улсын иргэд оролцсоноос гадна Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ч.Баттөмөр, I НБД А.Амарсайхан нар оролцов.
 
Энэхүү үзэсгэлэнгийн гол үзвэр нь 1960-аад оны сүүлчээр Алма-Ата хотоос холгүй олдсон гэх тухайн үедээ археологийн шуугиан тарьж байсан олдвор болох “Алтан хүн” олдвор байлаа.
 
Түүнчлэн тус улсын өнцөг бүрээс олдсон археологийн ховор олдворт тооцогдох алт, мөнгөөр урласан гоёл чимэглэлийн зүйлс, XIX зууны төгсгөл XX зууны эхэн үед Казахын олон үндэстэн, ястан, овог аймгуудын хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан гоёмсог хийцийн алт, мөнгөн тоноглол бүхий бүснүүд, эмэгтэй хүний толгойн чимэглэлүүд, бугуйвч, ээмэг, бөгж зэрэг үзвэрүүдийг дэлгэн үзүүлэв.
Холбоотой мэдээ