Гэмт хэргийн улмаас 6 хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-12 21:26:40
Дорнод /МОНЦАМЭ/. Он гарсаар эхний таван сарын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд гэмт хэргийн улмаас 6 хүн амиа алдаж, 104 хүн бэртэж гэмтсэн гэж Цагдаагийн газрын тайланд дурджээ. Түүнчлэн 202 холбогдогчтой, эрүүгийн 204 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувиар буурсан бол гэмт хэргийн илрүүлэлт 1.2 пунктээр өссөн үзүүлэлттэй явна.
Дээрэмдэх, зам тээврийн гэмт хэрэг, хүнийг санаатай алах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах төрлийн гэмт хэрэг өсчээ. Мөн хүндэвтэр гэмт хэргийн гаралт 12 хэргээр буюу 17.1 хувиар, онц хүнд гэмт хэргийн гаралт 1 хэргээр буюу 50.0 хувиар өсч, хөнгөн хэргийн гаралт 11 хэргээр буюу 9.1 хувиар, хүнд хэргийн гаралт 6 хэргээр буюу 40.0 хувиар буурчээ.
Дээр дурдсан хугацаанд 193 жолооч эрхээ хасуулсан байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ