Монгол бичгийн улсын уралдаанд Дорнодын багш сурагчид тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-08 11:16:13
Дорнод /МОНЦАМЭ/. “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч-2017” монгол бичгийн улсын гуравдугаар уралдааны шалгаруулалт нийслэл хотноо болж, Дорнодын багш сурагчид багаараа тэргүүн байр эзэлжээ. Уралдааны эхний шатны шалгаруулалт өнгөрсөн сарын 15-наас эхэлж, ЕБС-ийн 7-9 дүгээр ангийнхан материалаа хүргүүлсэн байна. 
Сурагч бүрт монгол бичгийн унших, бичих үндсэн чадварыг олгох зорилготой улсын хэмжээний дээрх уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн 280 гаруй бүлэг оролцжээ. Харин Дорнод аймгаас 21 сургуулийн 7-9 дүгээр ангийн 147 бүлгийн 3970 сурагч өрсөлдсөн юм. Ууралдааны 7-р ангийн төрөлд Хэрлэн сумын 1-р сургуулийн 7г анги 4-р байр, Flower сургуулийн 7а анги 10-р, Дашбалбар сумын 7а анги 13 дугаар байрт шалгарсан бол  8-р ангийн ангиллын “Тэргүүн байр”-ыг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн Н.Батзаяа багштай 8г анги, 4-р байрыг Хэрлэн сумын 1-р сургуулийн 8б анги, 10-р байрыг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 8а анги, 12-р байрыг 12-р сургуулийн 8а анги эзлэв. Харин 9-р ангийн ангиллын 3-р байрт Шинэ хөгжил цогцолбор сургуулийн Л.Болормаа багштай 9б анги, 8-р байрт Flower сургуулийн 9а анги, 9-р байрт Дашбалбар сумын 9а анги, 12-р байрт 1 дүгээр сургуулийн 9в анги шалгарч, аймгийн амжилтаараа улсад тэргүүлжээ.
Дашрамд дуулгахад уралдааныг монгол бичгийн сургалт сурталчилгааны “Ертөнц” төвөөс санаачлан 3 дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм.    
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ