Сьерра-Леонд "Эбола"-гийн халдвар авагсдын тоо тэг боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 12:47:26

ФРИТАУН. /Reuters/. Сьерра-Леоны “Эбола” вирусийн халдвар авсан хамгийн сүүлийн өвчтөн бүрэн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

35 настай эмэгтэй өчигдөр эмнэлгээс гарснаар “Эбола” вирус тархаж эхэлснээс хойш тус улсад уг вирусийн халдвар авагсдын тоо анх удаагаа тэг боллоо.

Тус улсад 13500 орчим хүн уг вирусийн халдвар авсны бараг 4000 нь нас барсан юм.

ДЭМБ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ сарын 16-ныг хүртэлх нэг долоо хоногийн хугацаанд тус улсад “Эбола”-гийн халдвар авсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Ойрын хэдэн долоо хоногт халдвар авсан тохиолдол нэмж бүртгэгдэхгүй бол ДЭМБ тус улсыг “Эбола”-гүй болсныг албан ёсоор зарлана.

Бүс нутаг даяар “Эбола”-гүй болох хүртэл сонор сэрэмжтэй байхыг Баруун Африкийн улсуудын ард иргэдэд ДЭМБ уриалж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд