ДОРНОД: Машинаас гээгдэж үлдсэн эмэгтэйг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-16 17:10:01

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Халхгол сумаас Чойбалсан хотын чиглэлд өчигдөр шөнө зорчиж явсан машинаас гээгдэж үлдсэн эмэгтэйг эсэн мэнд оллоо.


40 гаруй настай иргэн О аймгийн төвөөс 80 км-т эвдэрсэн өвсний машинд хоргодож байжээ. Түүнийг 0132 дугаар ангийн хилчид олсон байна. Яг одоогоор хилийн застав руу авч явж, эрүүл мэндийн тусламж үзүүлж байна гэж Зүүн бүсийн төв Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Зорчигч шөнө машинаас бууж бие засах хооронд жолооч нь анзаарахгүй орхиж явжээ. Өнгөрсөн шөнө Дорнод аймгийн нийт нутгаар цасан шуургатай хоносон. Энэ тухай дуудлага мэдээлэл холбогдох байгууллагуудад ирснээр өглөөнөөс хойш яаралтай эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм. 

Холбоотой мэдээ