ОРХОН: Сурагчдын үдийн хоолны зардлыг 1384 төгрөгөөр нэмж 2884 төгрөг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-28 15:19:53
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сурагчдын үдийн хоолны зардлыг 1384 төгрөгөөр нэмэгдүүлэхээр судалж байна.


Монгол Улсын хэмжээнд нэгээс тавдугаар ангийн сурагчдын үдийн хоолонд өдөрт 1500 төгрөг зарцуулдаг бөгөөд энэ нь 350-450 ккал-ын илчлэгтэй юм. Өдрийн хоолыг 2884 төгрөг, илчлэгийг 650-800 ккал болгож нэмэгдүүлснээр сурагчдын өсөлт,, ой тогтоолт, бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлнө гэж БШУГ үзэж байна.


Орхон аймагт төрийн өмчийн 17 сургуульд нэгээс тавдугаар ангид 11020 хүүхэд сурдаг бөгөөд эдгээр сурагчдын үдийн хоолны нэмэгдэл мөнгийг Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны санхүүжилтээс шийдвэрлэх юм. Иймд уг ажлыг зохион байгуулах ажлын баг байгуулж, хүнсний тооцоо, судалгааг хийж байна. 

Холбоотой мэдээ