ДОРНОГОВЬ: Аймгийн аварга тэмээчид тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-08 16:51:25

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хоёр бөхтэй тэмээн сүргийг өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, тэмээний соёлыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа малчдад шагнал гардууллаа.


Улиран одож буй туулай жилийн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Сайхандулаан сумын Цохио багийн малчин Эрдэнэбилэгийн Баярхүү, Хатанбулаг сумын Сулинхээр багийн малчин Орловын Наранбаяр, Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Баавгайн Ариунболд нар аймгийн аварга тэмээчин болов.


Эрдэнэ сумын тэмээчин Баавгайн Ариунболд тэмээ өсгөхөөс гадна тэмээн спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, аймаг бүсийн уралдаанаас олон айраг, түрүү авч байжээ.

Холбоотой мэдээ