ӨВӨРХАНГАЙ: Долоон сургуулийн өргөтгөлийн барилгыг шинээр барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-19 16:26:11

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн боловсролын салбарт сүүлийн гурван жилийн байдлаар улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн 61 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.


Үүнээс 29.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр, Хужирт, Бат-Өлзий, Өлзийт, Сант суманд 2120 хүүхдийн хүчин чадал бүхий долоон сургуулийн өргөтгөлийн барилга, 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн номын сан, урлаг заал бүхий барилгын өргөтгөлийг бүрэн ашиглалтад оруулжээ.


Мөн улс, орон нутгийн гурван тэрбум төгрөгийн төсвөөр 13 сургууль, дөрвөн цэцэрлэг, долоон дотуур байрыг засварлажээ. Одоогоор улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн өртгөөр Уянга суманд хоёр сургуулийн барилгыг 50 хувийн гүйцэтгэлтэй барьж байна. 

Холбоотой мэдээ