Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр МУГТ, ОУХМ Б.Гангаамааг сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-03 13:54:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны ээлжит бус чуулган 2023 оны 12 дугаар сарын 2-нд зохион болж, тус холбооны ерөнхийлөгчөөр МУГТ, ОУХМ Б.Гангаамааг сонгожээ.


Чуулганаар мөн  Олимпын спорт авиралтын төрлийг МУҮХ-ноос тусад нь бие даалган гаргахаар шийдвэрлэжээ.


МУҮХ нь 1955 онд анх үүсэн байгуулагдсан Монголын спортын ууган олон нийтийн байгууллага бөгөөд Олон улсын уулчдын холбоо /UIAA/-ны бүрэн эрхт гишүүнээр 2010 онд элсжээ. 

Холбоотой мэдээ