SINOVAC компани вакцин үйлдвэрлэлээ 600 сая тунд хүргэнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-07 14:34:12

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадад коронавирусний вакцин хөгжүүлэлтээрээ тэргүүлж буй SINOVAC компани вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах болсноо өнөөдөр мэдэгдлээ.

            Тус компани дээрх хөрөнгө оруулалтыг коронавирусийг идэвхгүйжүүлэх аргаар боловсруулж буй вакциныхаа хөгжүүлэлтийг ахиулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон бусад бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулах аж.

             SINOVAC компани одоогоор жилд 300 сая тун вакцин үйлдвэрлэх чадавхитай үйлдвэрийг байгуулаад байгаа бөгөөд энэ ондоо багтааж хоёр дахь үйлдвэрээ барихаар төлөвлөөд байна. Хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 600 саяас дээш тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм. Мөн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон санхүүгийн боломжийг харгалзан үйлдвэрлэлээ дахин нэмэгдүүлэх магадлалтай байгаа юм.

            Компанийн мэдэгдэж буйгаар, хөрөнгө оруулагч болох SinoBiopharmaceutical Limited компани болон түүний хамаарал бүхий талууд SINOVAC компанийн хувьцааны 15 орчим хувийг авч байгаа юм байна.  

           

 

 

Холбоотой мэдээ