Төрийн жинхэнэ алба хаагчид тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-14 11:27:40

Дорноговь/МОНЦАМЭ/.Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсаны 28 жилийн ойн өдрөөр Дорноговь аймгийн төрийн жинхэнэ 28  алба хаагч тангараг өргөлөө.

Алба хаагчид  эх орныхоо хөгжил дэвшил сайн сайхан хийгээд иргэд олон нийтийн төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгааг биелүүлэхээ тангарагласан юм.

Ёслолын үйл ажиллагааны үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нар шинээр тангараг өргөж буй төрийн алба хаагчдад хандан хууль ёсыг чандлан сахиж, төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг захив.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул Үндсэн хуулийн ач холбогдол, Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар тангараг өргөсөн төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэсэн.

Холбоотой мэдээ