Дорноговьд гадны аймгийн 52 мянган толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-12-18 16:35:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 18-ны байдлаар Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайхандулаан, Иххэт зэрэг суманд  Дундговь, Говьсүмбэр аймгаас 48 өрхийн 52 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

"Дорноговь аймгийн нийт нутаг дэвсгэрт цас ороогүй, хүйтний эрч чангараагүй тул малчид нутагтаа өвөлжиж байгаа. Цаашдаа гадны аймгаас олон тооны мал отроор өвөлжих тохиолдолд бэлчээр талхлагдаж магадгүй " гэж  аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ