МЗХ-ны салбар нэгжүүдийн нэгдсэн хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-02-29 11:02:19

МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг салбар нэгжүүдийн нэгдсэн хурал өчигдөр боллоо.

Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо холбоодын тэргүүнүүд оролцож, өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, салбар бүрийн залуучуудын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэв.

МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат энэ үеэр хэлсэн үгэндээ “Шинэ бүтэц, дүрэмтэй болсноос хойшхи анхны хурлаа хийж байна. 2016 он хариуцлагатай сонголтын жил учраас энэ хурал ч мөн хариуцлагатай үр дүнтэй байх ёстой” хэмээн онцолсон.  Мөн “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөн, "Спирт ээ спорт уу" аян сум баг бүрт давалгаалж байгаа бөгөөд үүнээс гадна залуусынхаа хөгжих, суралцах боломжийг олгосон олон талт үйл ажиллагаа явуулж байгааг дуулгалаа. 

Ийнхүү салбар салбарын залуус нэг өдөр чуулж, өнгөрсөн оны амжилт, алдаа оноогоо дүгнэн хэлэлцсэн аж.

Related news