ХОВД: Байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-24 10:51:03

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц Ховд аймгийн удирдлагуудтай энэ сарын 23-нд уулзлаа.


Талууд Монгол - Германы хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн, эрчим хүч, боловсрол, байгаль хамгааллын чиглэлээр хийсэн зарим ажлын тухай ярилцав. 


Энэ үеэр
алслагдсан баруун бүс нутгийн иргэд, оюутан, залуусыг дэмжиж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарах. Мөн аялал жуулчлал, байгаль орчны салбар тэр дундаа Хар ус нуурын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг саналыг Ховд аймгийн удирдлагууд хэллээ.  

  • 2022-2023 онд GIZ /Progres/ Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төсөл
  • 2019-2024 онд GIZ /Spases/ Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар Экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь хөтөлбөр
  • 2020-2024 онд KFW Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл тус аймагт хэрэгжиж байна.

Одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр болон бусад чиглэлээр хамтран ажиллах ямар боломж байгааг цаашид судална гэдгийг Элчин сайд Хэльмут Кулитц онцоллоо.  


Энэ онд Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.  


相关新闻