ХОВД: Баруун бүсийн Хот тохижуулах байгууллагын ажилтнууд туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-03 17:31:28

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын Хот тохижуулах байгууллагын ажилтнуудын чуулга уулзалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ.


Тус үйл ажиллагаа тавдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Судалгаагаар баруун бүсийн хэмжээнд 300 орчим хүн Хот тохижуулах байгууллагад ажиллаж байна.


Энэ удаагийн чуулга уулзалт нь салбарын цаашдын бодлого, зорилтыг хамтын оролцоотой тодорхойлж, зарим тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн энэ удаа баруун бүсийн аймгуудын Хот тохижуулах байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, үйлчилгээний ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх талаар ярилцаж. сайн туршлагаа хуваалцах юм. 

 

"Цэвэр цэмцгэр баруун бүс" уриалга бүхий тус чуулга уулзалтад Ховд, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Хот тохижуулах байгууллагын 250 гаруй ажилтан оролцож байна. 


相关新闻