Дулааны шинэчилсэн үнийг ирэх оны эхнээс мөрдөхөөр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 19:11:32

Дундговь аймгийн төвийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дулаанаар хангадаг “Ган- Илч” ХХК  шинэчилсэн үнэ тарифаа ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэхээр болов. 


Дулааны үнийг нэмэгдүүлэх саналыг тус компани Эрчим хүчний зохицуулах зөвлөлд хүргүүлснээр үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нэг шоо метр эзлэхүүнд дулааны суурь үнэ 1600, айл өрхүүд 500 төгрөг төлөхөөр болсон юм. 
Шинэчлэн тогтоосон үнийг аравдугаар сарын нэгнээс мөрдөхөөр Эрчим хүчний зохицуулах зөвлөл шийдвэрлэсэн. Энэ нь “Ган Илч” ХХК- аас дулааны эрчим хүчээр хангагддаг төсвийн байгууллагуудад дулааны үнийн өр үүсэх нөхцлийг бүрдүүлээд байсан юм. Өөрөөр хэлбэл одоо мөрдөж байгаа буюу аж ахуйн нэгж, байгууллага нэг шоо метр эзлэхүүн дулаанд 1123 төлдөгөөр дулааны үнийг жилийн төсөвтөө тусгасан тул энэ оныг дуустал шинэчлэгдсэн үнийн зөрүү өр үүсгэх болоод байжээ.
Тиймээс шинэчилсэн үнийг ирэх оны эхэн буюу төсвийн жил эхлэхтэй зэрэгцэн мөрдөж эхлэхээр болж, Эрчим хүчний зохицуулах зөвлөл шийдвэрээ өөрчилсөн байна

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释