ДУНДГОВЬ: Үндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-02 11:54:10
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг. Энэхүү баярыг угтан Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл үндэсний бичиг үсгээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.


Тухайлбал, 4 дүгээр сард ЕБС-ийн 6-12 дугаар ангийн суралцагчдын дунд үндэсний бичгийн “Тэргүүний хурдан уншигч”-ийг шалгаруулсан бол Сайнцагаан сумын Хэлний бодлогын салбар зөвлөлөөс иргэдийн дунд “Үндэсний бичгийн тээгч, түгээгч” өдөрлөг зохион байгуулжээ.


“Үндэсний бичгийн тээгч, түгээгч” өдөрлөгийн үеэр “Үндэсний бичгийн сорил”, “Алтан хонх”, “Минутын уншлага” гэсэн 3 төрлөөр уралдаан зохион байгуулж, “Алтан хонх” төрөлд Сайнцагаан сумын 8 дугаар багийн иргэн Д.Батмөнх түрүүлж, 9 дүгээр багийн иргэн Э.Золзаяа удаалсан бол “Үндэсний бичгийн сорил” төрөлд 8 дугаар багийн иргэн Б.Отгончимэг түрүүлж, Мандал багийн иргэн Буянравжих удаах байрт шалгарчээ.



Тус аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс Үндэсний бичиг үсгийн баярыг ирэх 7 хоногт тэмдэглэхээр төлөвлөсөн ба энэ үеэр төрийн албан хаагчдын дунд “Үндэсний бичгийн цахим бичвэр”-ийн уралдаан, ЕБС-ийн 7-12 дугаар сангийн суралцагчдын дунд үндэсний бичгээр бичих “Уран бичлэг”-ийн уралдааныг явуулж, баярын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

相关新闻