Ховд аймгийн 30 хувьд нь мал өвөлжих боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 17:30:41

Ховд аймгийн нийт сумын 70 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боловч, өөрийн сумын нутагт мал өвөлжих боломжгүй байгаа  нь 30 хувийг эзэлж байна.

2015-2016 оны өвөл урьдчилсан байдлаар Ховд аймагт нийт 2972,0 мянган мал өвөлжих төлөвтэй байна.

Аймгийн хэмжээгээр 60,4 тн хадлан бэлтгэхээс энэ 9 сарын байдлаар 47,8 мян тн байгалийн хадлан бэлтгэж,79,1 хувьтай байна.

Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөнд  одоогийн байдлаар 122,7 тн өвс   хадгалагджээ.

Өнгөрсөн оны нөөцийн өвсний борлуулалтын орлого 8,2 сая төгрөгөөр нэмж бүрдүүлэхээр хадлан бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад байна.

Сумын аюулгүйн нөөцөнд 850 тн өвс бэлтгэхээс 206 тн-ыг бэлтгээд байгаа бол давс хужир 4,4 тн-ыг бэлтгэж 63,7 хувийн биелэлттэй явна.

А.Бямбасүрэн

 

相关新闻
注释