ӨМНӨГОВЬ: Өвлийн элсэлтийн шалгалтад 193 шалгуулагч хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-09 12:17:53

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа.

 

Даланзадгад сумын I сургууль дээр шалгалтын төв байрыг байгуулсан бөгөөд 79 шалгуулагч 11 судлагдахуунаар бүртгүүлсэн бөгөөд шалгалтад давхардсан тоогоор 273 шалгуулагчаас 193 шалгуулагч хамрагдаж, ирц 70.7 хувьтай хамрагджээ.

 

Шалгуулагчид Монгол хэл, бичиг, Түүх, Англи хэл, Биологи, Орос хэл, Математик, Хими, Газар зүй, Нийгэм, Физик зэрэг хичээлээр шалгалтыг өгчээ.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд 2024-2025 оны хаврын элсэлтийн шалгалтад 692 шалгуулагч бүртгүүлснээс Монголын түүх 16, англи хэл 531, хими 101, газарзүй 41, нийгэм судлал 453, биологи 101, математик 497, физик 213, орос хэлээр 7 шалгуулагч шалгалт өгчээ.

 

Связанные новости