Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг сонголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиар парламентад бүлэг бүхий нам, эвслийн төлөөллөөс УИХ-ын дэд даргыг сонгодог зохицуулалттай бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгээс Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад санал болгосон юм.
Ж.Бат-Эрдэнэ нь 2016 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байв.
Ulaanbaatar