Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах хэлэлцээ хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Австралийн Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар талууд Улаанбаатар хотноо энэ сарын 10-13-нд биечилсэн хэлэлцээ зохион байгуулж байна.
Хэлэлцээг нээж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Т.Аубакир, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зэнг нар хэлсэн
үгэндээ нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд шилжин
амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах чухал ач
холбогдолтойг онцоллоо.
Энэ удаагийн хэлэлцээг Монгол Улсын талаас тус яамны
Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд,
Австрали Улсын Нийгмийн үйлчилгээний яамны Оршин суух болон олон улсын
төлбөрийн газрын дарга хатагтай Кэйт Юил ахалж байгаа юм.

Засгийн газраас хилийн чандад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэн олноор ажиллаж, амьдардаг улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талт хэлэлцээр байгуулдаг. Манай улс ОХУ, БНСУ, Унгар, Бүгд Найрамдах Польш, Улс БНТУ, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Казахстан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байгаа билээ.
Австрали Улсад 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж буй мэдээлэл байна.
Ulaanbaatar