Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой хийж буй хэлэлцээрийн явцтай танилцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар Багануур ХК, Шивээ-Овоо ХК-ийн өр төлбөрийн
талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн
газрын тогтоолын төсөл, Стратегийн
ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ
байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоолд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд
худалдан авах, хадгалах, ашиглах журам, Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан
авах, хадгалах, ашиглах журам, Утга
зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах
журам зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр
товложээ.
Мөн Эрүүл
мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хийж буй хэлэлцээр, Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон
холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн
боловсруулалтын явц, Төрийн
болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн
нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал,
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт
чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн талаарх танилцуулгыг сонсох аж.
Ulaanbaatar