Баянтээг багийг өндөр хурдны шилэн кабельд холболоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нарийнтээл сумын Баянтээг багийг өндөр хурдны шилэн кабельд холбох ажлыг амжилттай хийж дууслаа. Энэ нь сумаас баг руу интернэт холбож байгаа анхны тохиолдол гэдгийг Skynetworks ХХК-ийн инженер Ч.Булгантамир хэлж байв.
Тус баг баруун болон төвийн аймгийг хангасан нүүрсний уурхайгаа түшиглэж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд багийн иргэдээс хүсэлт тавьсны дагуу 22 км газар шилэн кабель татаж интернэт холбожээ.
Ингэснээр иргэд төрийн мэдээллийн нэгдсэн сан болох “Хур” системийг ашиглан 70 гаруй төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня