Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамга гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин 2008” олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, амжилт хүсэв.
Ёслолд МҮОХ-ны шинэ дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга МУГТ, 2008 оны Бээжингийн олимпын алтан медальт Э.Бадар-Ууган нар оролцсон юм.
Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан МҮОХ-ны ээлжит бус хурлаар Н.Түвшинбаяр нийт гишүүдийн 94.6 хувийн саналыг авч тус хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.


Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar