Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-10-01 08:29:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2018 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, Их нууруудын хотгороор 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

Связанные новости