Байнгын хорооны ирц бүрдэхэд Г.Уянга гишүүн дутуу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-21 10:28:12

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "А" танхимд 08.30 цагаас товлогдсон ч ирц бүрдээгүй байна. 

Байнгын хорооны ажлын хэсгээс тодруулахад ирц бүрдэхэд УИХ-ын гишүүн Г.Уянга дутуу байгаа аж. Тэрбээр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанд оролцож байгаа юм. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дууссаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээр хүлээж байна. 

Н.Туяа

 

Связанные новости