“Гангараа” дуу энэ оны нийтийн шилдэг дуугаар шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-31 11:39:30

Б.Болорцэрэнгийн үг, О.Эрдэнээгийн ая “Гангараа” дуу энэ оны нийтийн шилдэг дуугаар шалгарчээ.

Тус дууг МУСТА дуучин Н.Мөнгөншагай дуулж олны хүртээл болгосон бол дууны клипийг “SHINE production”-д бүтээжээ.

Дуучин Н.Мөнгөншагай хэлэхдээ, “Энэ дуунд гардаг гол дүрийн цаад эзэн нь миний аав юм. Аав маань Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн заан Г.Норовцэмбэл гэж хүн байсан. Нутгийн түмэн олон аавыг Ганган Цэмбэл хэмээн нэрийддэг байсан. Энэхүү дуугаа аавдаа зориулан Монголын олон сайхан хийморилог эрсийн үргэлжлэл билээ хэмээн дуулсандаа бахархаж явдаг юм.
Өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм хэтэрхий харийн соёлыг дагаж дуурайсан, гадааджсан шинжтэй болоод байна уу даа гэж анзаарагддаг. Үүнийгээ дагаад монгол ёс заншил, уламжлал, эр хүний мөс чанар алдагдаж байгаа тал бий. Монгол эрчүүд маань хэзээд хийморилог, жудагтай, эр зоригтой байдаг юм гэдгийг энэ дуугаараа гаргахыг хичээсэн” гэсэн юм.

Ж.Болор

Связанные новости