ХБИ-дийг амьдрах, урлаг бясалгалын сургалтад хамруулж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2017-08-30 23:46:51

Завхан/ МОНЦАМЭ/. Завханы Ахмадын ордон,  Шри Шри амьдрах урлаг бясалгалын төвийн багш Б.Авирмэд нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд иог, бясалгалаар хичээллэх сургалт дахин зааж эхэллээ.  Амьдрах урлаг бясалгалын сургалтад аймгийн 13 сумын 53 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцжээ.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах ухаан болон “Иог бясалгал”-ын талаар анхан шатны мэдлэг олж өөрийгөө удирдан жолоодож тайвшруулан зөв бодол санаа, сэдэл бий болгох чадварыг эзэмших аж. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэмших, нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцоход сэтгэл зүй хичээл зүтгэл, тэвчээр дутагдалтай байдгийг зохион байгуулагчид онцолсон бөгөөд энэхүү сургалт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр өгөөжтэй сургалт болохыг хэллээ. 
Сургалтад хамрагдсан иргэдээс цаашид иогоор үргэлжлүүлэн хичээллэх бол аймгийн Нийгмийн Халамжийн хэлтсээс санхүүжилтээр хангах юм байна. Дашрамд Завхан аймагт 3800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд Улиастай хотод 720 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин сууж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ