Цагдаагийн дарга сурагчдад хичээл заав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 21:58:18

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа  Н.Батбаяр Нутгийн аваргууд сургуулийн 11-р ангийн сурагчдад “Хүүхдийн эрхийн зөрчилгүй анги хамт олон болох нь” сэдэвт хичээлийг заалаа.

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд аливаа болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах чадвар олгох, хүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунлаг, зөв харилцаатай, эх оронч үзэл сэтгэлгээтэй иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудад хичээл зааж эхэллээ.

Тус аймгийн хэмжээнд сургуулийн насны хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох, хүчирхийлэл осол гэмтэлд өртөх, амиа хорлох асуудал буурахгүй байгаа бөгөөд оны гарсаар 27 хүүхэд гэмт хэрэгт холбогдож 17 хүүхэд шүүхээр шийтгүүлсэн ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ