Ачаалж байна…
Ачаалж байна…
Монгол
English
Русский
中文
日本語
한국어
Монголын мэдээ
Дэлхийн мэдээ
Орон нутгийн мэдээ
Үндэсний хөдөлгөөнүүд
Тойм
Монгол хэмнэл
Видео
Фото мэдээ
Бусад
Монгол
English
Русский
中文
日本語
한국어
Улаанбаатар
-- °C
🇺🇸
USD
---₮
Монголын мэдээ
Дэлхийн мэдээ
Орон нутгийн мэдээ
Үндэсний хөдөлгөөнүүд
Тойм
Монгол хэмнэл
Видео
Фото мэдээ
Бусад
Монголын мэдээ
Дэлхийн мэдээ
Орон нутгийн мэдээ
Үндэсний хөдөлгөөнүүд
Тойм
Монгол хэмнэл
Видео
Фото мэдээ
Бусад
Зөвшөөрөлгүй ашиглаж байсан газрыг чөлөөлж эхэллээ | Монцамэ
Зөвшөөрөлгүй ашиглаж байсан газрыг чөлөөлж эхэллээ
ГОВЬСҮМБЭР
2018-07-06 19:06:14
Монцамэ
Таалагдлаа
Хуваалцах
Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас Чойр хотын хот төлөвлөлт, барилга орон сууцны стандарт норм дүрэм журмыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлж эхэлжээ.
Дээрх ажлыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд зургаадугаар сараас эхний ээлжинд аймгийн төвийн “Найрамдал” хотхонд зөвшөөрөлгүй баригдсан гараж, амбаар, контейнер хашааг буулгуулж, газрыг чөлөөлүүлж байна.
Дээрх ажлын хүрээнд нийт 29 объектын газрыг чөлөөлүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 11 иргэний зөвшөөрөлгүй ашиглаж байсан газрыг чөлөөлүүлжээ. Зөвшөөрөл авалгүйгээр ашиглаж байсан талбайг газар ашиглах хууль дүрмийн дагуу дахин төлөвлөлтөд оруулж ашиглах болно гэж албаныхан онцлов. Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр сум буюу Чойр хотод 16 мянга орчим хүн суурьшин амьдардаг.
Х.Эрдэнэбулган
Таалагдлаа
Хуваалцах