Цэргийн хээрийн музейг Ремизовын өндөрлөгт байгуулжээ

Фото
167@montsame.mn
2018-06-14 18:30:09
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халх гол суманд Цэргийн хээрийн музей байгуулжээ. Гаднын орнууд хээрийн музей байгуулж, жуулчдыг татдаг туршлагаас санаа авч одоогоос 80-аад жилийн өмнө тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн газрынх нь шарх аньж, эдгээгүй дайны талбар дээрээ ийнхүү хээрийн музей байгуулснаараа онцлог болжээ.
Тус сумын нутгаас сөнөөгч онгоц, машин техник, овор хэмжээ ихтэй зэр зэвсэг нэлээд олддог ч тэр бүгдийг музейд байрлуулах боломж хомс байсан гэдгийг “Ялалт” музейн мэргэжилтнүүд ярьж байлаа.
Байршлын хувьд Ремизовын өндөрлөгийг сонгожээ. Энэ газарт хошууч И.М.Ремизовын командалсан 149 дүгээр буудлагын хороо олон удаагийн ширүүн тулалдаанд оролцож ялалт байгуулж байсан түүхтэй юм. 
Д.Дэлгэрмаа