Хэт холын марафоны ДАШТ-д манай тамирчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-03 15:24:59

Катарын нийслэл Доха хотноо ирэх бямба гарагт /XII.05/ болох хэт холын марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ болох бөгөөд манай улсаас анх удаа оролцохоор болжээ.

Олон улсын хэт холын марафон гүйлтийн холбооноос зохион байгуулдаг уг тэмцээнд энэ жил 20 гаруй улсын 300 орчим тамирчин тэсвэр тэвчээрээ сорино. Монгол Улсаас энэ зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ОУХМ Б.Доржпалам, спортын мастер Г.Хишигсайхан /“Алдар” спорт хороо/, 100 км-т улсын рекорд тогтоосон ОУХМ Д.Бадамхатан /Хөвсгөл аймаг/, спортын мастер Л.Лхагва /“Алдар” спорт хороо/, 12 цагийн гүйлтийн улсын аварга Б.Алдармаа нар хурд, хүч, тэсвэр тэвчээрээ сорихоор болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ