Цэцэрлэгийн барилгыг өргөтгөж суралцагсдын тоог нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 09:23:43

Ирэх сарын нэгэнд Орхон аймагт дахин нэг цэцэрлэг ашиглалтад орно. 2002 онд олон улсын байгууллагын санхүүжилтээр баригдсан “Миний гэр” цэцэрлэгийн өргөтгөлийг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн. Үүнд 60 хүүхэд хүлээн авна. Ингэснээр тус цэцэрлэг 150 хүүхдийн багтаамжтай болж байгаа юм.

“Миний гэр” цэцэрлэгийг “CICM” олон улсын байгууллагын санаачилгаар Рашаант багт барьж 40 хүүхэд хүлээн авч байсан түүхтэй. Тус багт цэцэрлэгийн насны олон хүүхэд байдаг тул суралцагсдын тоог 90 болгон нэмжээ. Гэвч энэ нь хангалтгүй тул өргөтгөл барьж байгаа нь энэ юм. Өргөтгөлийн барилгад 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Орон нутгаас цэвэр усны шугам татахад 13, гал тогооны төхөөрөмж авахад 16 сая төгрөг зарцуулсан байна. Мөн хувьсах зардлыг төрөөс санхүүжүүлнэ. 

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ