В.Путин: Хоёр Солонгосын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд туслахад ОХУ бэлэн байна

ДЭЛХИЙД | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-04-30 12:40:12
 МОСКВА./Спутник/. Хоёр Солонгосын харилцаа, хамтын ажилллагааг бэхжүүлэхэд туслахад бэлэн байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярих үеэрээ илэрхийлсэн байна. Энэ тухай Оросын “Спутник” агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар түүхэн дээд хэмжээний уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсоныг В.Путин сайшаагаад “Өмнөд болон Умард Солонгос хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ОХУ туслахад бэлэн байна. Ялангуяа, дэд бүтэц болон эрчим хүчний гурван талт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар хоёр Солонгосын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бид туслахад бэлэн байна” гэжээ.

Хятад болон Оросын санал болгосон замын зургийн дагуу Солонгосын хойгийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө холбогдох бүх тал үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах нь чухал гэж В.Путин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй утсаар яриха үеэрээ мөн онцлон тэмлэглэсэн байна.

В.Путины дурдсан замын зурагт “Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, Солонгосын хойгт АНУ болон Өмнөд Солонгос жил тутам хамтарсан цэргийн сургуулилт хийхийг зогсоох” тухай тусгасан ажээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ