Хятадад нефть дамжуулах хоолой дэлбэрсэн хэргээр 14 хүнд ял оноов

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-11-30 14:52:50

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотын Ардын шүүхээс нефть химийн “Sinopec” корпорацид өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, мөн тус хотын түшмэд болох 14 хүнд 2013 онд хий дамжуулах хоолой дэлбэрсэн хэргээр шоронд хорих ял оноожээ. Тухайн үед болсон дэлбэрэлтийн улмаас 63 хүн амиа алдсан байна.

Албан тушаалдаа хариуцлагагүй хандсан зүйл ангиар "Sinopec" компанийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан найман хүнд 3-5 жил, хотын захиргааны зургаан албан тушаалтанд 3-3.5 жил хорих ял оноосон байна.

Циндао хотын ойролцоо 2013 оны 11 дүгээр сарын 22-нд нефть дамжуулах хоолойд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 63 хүн амиа алдаж, 156 хүн шархаджээ. Дэлбэрэлтээс учирсан эдийн засгийн шууд хохирлын хэмжээ 751.7 сая юань /117.53 сая доллар/ болсон байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ