Ц.Эрдэнэбатыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-25 12:37:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого хариуцсан зөвлөхийн албан тушаалд томиллоо.
 
Цэвээндоржийн Эрдэнэбатын товч намтар:
 
Боловсрол:
 
1992 он – Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль
1996 он – Сингапурт Мэдээллийн удирдлагын системч
2008 он – АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр
2011 он – Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр

Ажлын туршлага:
 
Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт
Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч
Азийн санд ахлах ажилтан
Нэгдсэн Үндэсний байгууллагад Ази, Номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч
АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал
“Орика Монгол” компанид ТУЗ-ийн гишүүн
Холбоотой мэдээ