Цөмийн туршилтаа зогсоохоо мэдэгдсэн нь “урхи” байж магадгүй гэж болгоомжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-22 11:03:13
МОСКВА. /РИА Новости/. Цөмийн болон пуужингийн туршилт хийхээ зогсоох тухай Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны мэдэгдэлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөхүүд сэжиглэн хандаж байгаа бөгөөд тус улсын эрх баригчдын амлалтыг “урхи” гэж үзэж байгаа тухай “Washington Post” сонин мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр, Умард Солонгосын удирдагч эргэж буцаж магадгүй харьцангуй даруу амлалт өгөх бодолтой байж магадгүй гэж Д.Трампын зөвлөхүүд болгоомжилж байна. "Ким Жөн Ун өөрийгөө “ухаантай” харагдуулах, буулт хийхэд бэлэн гэсэн ойлголтыг төрүүлэхийг хүсч байна. Ингэх нь цаашид Умард Солонгосын шаардлагыг биелүүлэхээс татгалзахад илүү хүндрэлтэй байх болно" гэж тэд үзэж байгаа аж.

Түүнчлэн Д.Трампын зарим зөвлөх “Ким Жөн Уны мэдэгдлийг Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг АНУ болон түүний холбоотнуудаар зөөлрүүлэх гэсэн оролдлого" гэж  харж байна.

Улс орныхоо эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоож, стратегийн шинэ чиг шугам баримтлахаа Умард Солонгос өчигдөр мэдэгдсэн билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ