Арваннэгдүгээр сарын 30-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-30 08:55:49

09.00 цагт НИТХ-ын ээлжит дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

09.30 цагт "Тогтвортой ногоон хөгжилд хүрэх зам:Бодлого, төлөвлөлт, үр дүнг хэмжих нь" олон улсын хурал Туушин зочид буудалд болно. 

10.00 цагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

11.00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг дээд боловсролын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн ШУТИС-ийн "Хүндэт доктор"-оор өргөмжилх арга хэмжээ ШУТИС-ийн төв байр, хоёрдугаар давхар, хурлын танхимд болно.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчдийн сонгон шалгаруулалт, шүүгчдийн сургалт, шүүхийн хүний нөөцийн шинэтгэл" сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11.30 цагт Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны нээлт Монгол цэргийн музейн хажууд болно.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Амантун Энтертайнмэнт”-ийн урилгаар дэлхийд алдартай Английн виртоуз гитарчин, ая зохиогч дуучин Жон Гомм 12 сарын 2-нд “The IVY” ресторанд тоглолт хийх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт БОНХАЖЯ-ны "Хаан" танхимд "Хөвсгөл далайн эзэд" ТББ "Байгальд ээлтэй гишүүн"-ээр тодорсон эрхмүүдийг танилцуулна.

12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МСНЭ, Гандантэгчинлэн хийд, Эрдэнэ зуу хийд, “Олуулаа+” ТББ хамтран “Хайрлаарай” сэдэвт уралдаан зарлах болсон талаар мэдээлэл хийнэ.

17.30 цагт Урчуудын эвлэлийн 2 давхарт байрлах "The best Art Gallery"-д "Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран" үзэсгэлэнгийн нээлт болно.

Холбоотой мэдээ