"Элэгний вирүсгүй Эрдэнэт” аяныг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй уялдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-06 12:31:46
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Элэгний вирусгүй Эрдэнэт” аяныг  “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийн  үйл ажиллагаатай уялдуулна. Үүний хүрээнд 15-39 насны иргэдийг  харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүртгэн, В, С вирүсийн халдварыг түргэвчилсэн оношлуураар илрүүлж “Медипас” эмнэлгийн лабораторид В, С вирүс  тоолох шинжилгээнд хамруулах гэнэ.
Орхон аймаг өнгөрсөн онд “Элэгний вирусгүй Эрдэнэт” аян зохион байгуулж үүний үр  дүнд  В, С вирүсийн шалтгаант өвчлөлтэй 2788 иргэнийг бүртгэж, 5651 иргэнийг В вирүсийн дархлаажуулалтад хамруулж элэгний вирүстэй 1133 хүнийг  бүрэн эмчилж  280 хүний эмчилгээ үргэлжилж байна.
Мөн “В вирусын халдваргүй нярай” төслийг анх удаа санаачлан орон нутгийн төсвөөс 30 сая төгрөг батлан  В вирүсийн халдвартай эхээс төрсөн 49 нярайд иммуноглобулин тариа тарьжээ. Энэ мэт зохион байгуулж буй олон ажлаа  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй уялдуулах гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ