Матад суманд түймэртэй байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-03-26 20:47:39
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Төгөл гурван дэрс" гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймэр гарсан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр шөнө 03.00 цагийн орчимд ирүүлсэн байна.

Одоогоор тус Онцгой байдлын газрын 12 алба хаагч түймрийн голомтод ажиллаж байгаа юм. 
Энэ өвөл Дорнод аймгийн нутагт хур тунадас бага орсноос хуурайшилт өндөр байна. Тиймээс малчид, ард иргэдийг ой, хээрийн түймрээс болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ