Худалдааны төвд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-03-26 05:58:50
МОСКВА. /ТАСС/. Оросын Кемерово хотын нэгэн худалдааны төвд өчигдөр үдээс хойш гал гарсны улмаас 37 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгдэж бэртсэн нь тогтоогдоод байгаа тухай тус улсын “ТАСС” агентлаг мэдээллээ.
 
Кемерово хотын төвд орших “Өвлийн интоор” худалдааны төвийн хамгийн дээд давхраас буюу дөрөвдүгээр давхраас гал гарч эхэлсэн гэнэ. Гал сөнөөгчид 20 хүнийг галаас аварч, 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Холбогдох албаны хүмүүс галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
 
2013 онд ашиглалтад орсон,  нийтдээ 23 мянган м.кв талбай бүхий тус худалдааны төв нь 250 автомашины зогсоол, дэлгүүр, боулингийн төв, хүүхдийн тоглоомын газар, кино театр болон гэрийн тэжээмэл амьтны төвтэй ажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ