УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-26 09:30:35

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас товлогдсон ч хараахан эхлээгүй байна.

Өнөөдрийн хуралдаанаар Х.Тэмүүжин нарын өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх  тухай” УИХ-ын тогтоол зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  

Мөн БНХАУ-ын Экспорт Импорт банкнаас авах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ