Пёнчанд норовирусаар халдварласан хүний тоо 244 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-16 12:17:22
ПЁНЧАН. /ТАСС/. Пёнчан хотын олимпийн бүсэд норовирус гэдэсний халдварт өвчнөөр халдварласан хүний тоо 244 болсон талаар “Los Angeles Times” сонины сэтгүүлч Нэйтан Фэнно "Твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Норовирус өвчин дэгдсэний улмаас олимпийн наадмын аюулгүй байдлыг ханган ажиллах 1200 гаруй ажилтныг халж, оронд нь 900 цэргийг хамгаалтын ажилд тавьсан билээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, фристайлын 2 тамирчин мөн уг өвчнөөр халдварлаад байгаа аж.

Пёнчаны өвлийн олимпийн наадам энэ сарын 25-нд дуусах юм.   
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ