“Баруун хангай -2018” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн жил бүр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-12 20:53:42

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Тийн унжлагат хэмээх шороон Нохой жилийн сар шинийн баярыг угтаж “Баруун хангай -2018” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээнд Улиастай сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 300 гаруй шатарчин эрэгтэй, эмэгтэй тус бүр таван насны ангиллаар тоглож оюун ухаанаа уралдууллаа. Энэхүү тэмцээнийг Дэвшил сургуулийн шатрын багш, спортын дэд мастер Батболдын санаачлагаар, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа ивээн тэтгэж, аймгийн шатрын холбоо, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд, шатрын багш нар хамтран ажиллажээ. Хүүхдийн оюун ухааныг тэлэх, зөв хүмүүжил төлөвшил олгох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхийг зорилго болгон тус тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар болов.
Тэмцээний эхний таван байрт шалгарсан хүүхдүүд мөнгөн шагналыг ивээн тэтгэгчдээс гардсан байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ