Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүсэлгүй байгааг нь зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-09 15:24:39
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис болон Японы батлан хамгаалахын сайд Ицунори Онодэрэ нар утсаар ярьж,  Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүсэлгүй байгааг зэмлэн буруушаав гэж АНУ-ын БХЯ-ны хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурджээ. 
 
“Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах стратегийн шийдвэр гаргаж, заналхийлсэн үйлдэл болон өдөөн хатгалгаас зайлсхийж, баримталж буй чиг хандлагаа өөрчилтөл нь тус улсад дээд зэргээр шахалт үзүүлэх нь чухал болохыг Ж.Мэттис болон И.Онодэрэ нар тэмдэглэв. Тэд  мөн Умард Солонгосын бодлогогүй үйлдлийг зэмлэн буруушаав” гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 
 
Э. Аянзаяа  
Холбоотой мэдээ