Жаргалант сум соёлын төвтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Жаргалант сумын хуучнаар Байдрагийн сангийн аж ахуй байх үеийн барилгыг уул уурхай болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 давхар Соёлын төвийн барилга болгон засварлаж ашиглалтад оруулжээ.
Мөн тус сумын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нөхөн сэргээлтийн “Буян цэцэн”компанийн хөрөнгө оруулалтаар “Хөндлөн булаг” 3-р багт шинэ Соёлын төвийг барьж байгуулжээ.
Соёлын төвийн нээлтэд очсон албаныхан хэлэхдээ, Сум орон нутаг өөрийн нөөц боломжоо ашиглаж, гар нийлэн ажиллавал юу ч хийж чадахын жишээ энэ боллоо гэдгийг онцлоод бусад сумд үлгэр жишээ аван ажиллах хэрэгтэйг хэлж байв.
Б.Мөнхзул