Задгай талбайд худалдаа эрхэлдэг 60-аад иргэнийг бүртгэлжүүлж, байраар хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Улиастай сумын томоохон худалдааны төвүүдийн гадаа ил задгай худалдаа эрхлэгчдийг нэгдсэн журмаар дотор худалдаа эрхэлдэг болгохоор бүртгэлжүүлэхэд 60 орчим иргэн зориулалтын бус нөхцөлд худалдаа эрхэлж байжээ.
Мөн бүртгэл хихй үеэрээ энэ үеэр зөөврийн ширээ сандлыг хурааж, хуванцар саванд сүү савлахыг хориглож нийт найман удаагийн хяналтаар 325 ширхэг хуванцар савыг хурааж устгал хийсэн байна. Эдгээр иргэнд Баруун бүсийн худалдааны төвд бүртгэлжүүлж зориулалтын байр саванд худалдаа эрхлэх зөвшөөрлийг нь өгчээ.
Түүнчлэн мөн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдэд хяналт хийж, хадгалах хугацаа дууссан 17.5 л шар айргийг хураан устгал хийсэн байна.
Б.Мягмарсүрэн