Баян-Өлгийн сурагчид "Шилдэг боловсролтой хамт олон"-оор шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-18 11:21:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-17-ны өдрүүдэд Увс аймагт болсон баруун бүсийн орос хэлний олимпиадад тус аймгийн сурагчид амжилттай оролцож, "Шилдэг боловсролтой хамт олон"-оор шалгарчээ.

Монголоос ОХУ /ЗХУ/-д оюутан сургаж эхэлсний 95 жилийн ой болон Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хүрээнд  зохион байгуулагдсан орос хэл, соёлын бүсийн цогцолбор арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас 2 багш, 5 сурагч оролцсон байна.

Хоёр шаттай зохион байгуулагдсан уг олимпиадад онооны дүнгээр Дарын бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Асел 1 дүгээр байр,  Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагч Б.Ахмейр 3 дугаар байрт шалгарч,  ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулжээ.

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс орос хэлний олимпиадад сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш нарт ОХУ-д үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр урамшууллаа гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн У.Ботагөз мэдээллээ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ