Хөнгөн атлетикийн улсын тэмцээнд ахмадуудаа бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-11 13:36:11
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-16 өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Тус тэмцээнд Өвөрхангай аймгаа төлөөлж оролцохоор БТСГ-аас хөнгөн атлетикийн ахмад тамирчдаа бэлтгэж байна. 45-70 насны 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд оролцох бөгөөд 100 метр, 1500 метр, зээрэнцэг, бөөрөнцөг, уртын харайлт гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөх юм.
Өвөрхангай аймгаас ахмадуудын насны ангилалд анх удаа оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа бол өсвөр үеийнхний ангилалд 2007 оноос хойш байнга оролцож, сүүлийн таван жилд тасралтгүй эхний гурван байранд шалгарсан амжилтыг үзүүлээд байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ